
Монгол Улсын иргэдийн санхүүгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадамжийг нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжтэй бөгөөд хариуцлагатай оролцоог дэмжих зорилгоор Монголбанкнаас санхүүгийн боловсролыг үндэсний хэмжээнд системтэйгээр хөгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024–2030”, “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги” болон Монголбанкны дунд хугацааны стратегийн зорилтуудтай уялдан хэрэгжиж байна.

Бидний зорилго
Иргэн бүр өөрийн орлого, зарлага, хуримтлал, зээл, хөрөнгө оруулалт болон санхүүгийн эрсдэлээ зөв удирдаж, мэдээлэлд үндэслэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон ашиглах мэдлэг, ур чадвартай болоход дэмжлэг үзүүлэх нь бидний үндсэн зорилго юм.
Яагаад санхүүгийн боловсрол чухал вэ?
Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хүртээмж хурдацтай нэмэгдэж, цахим санхүүгийн үйлчилгээ өргөжин хөгжиж буй өнөө үед иргэдийн санхүүгийн шийдвэр гаргах чадвар нь өрх гэрийн санхүүгийн тогтвортой байдал төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой.
Таны санхүүгийн суурь мэдлэг сайжирснаар:
Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл
Санхүүгийн боловсролыг иргэдийн нас, амьдралын үе шат, хэрэгцээ, мэдээлэл авах боломжид нийцүүлэн дараах үндсэн чиглэлээр хөгжүүлнэ:
Хүүхэд, өсвөр насныхан мөнгө, хуримтлал, төсөв, хэрэглээ, санхүүгийн хариуцлагын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх.
Их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын оюутан, залуучуудыг бие даасан санхүүгийн шийдвэр гаргахад бэлтгэх.
Өрхийн төсөв, хуримтлал, зээл, даатгал, хөрөнгө оруулалт болон санхүүгийн эрсдэлийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх.
Орон нутагт амьдарч буй иргэдэд санхүүгийн мэдээлэл, мэдлэгийг хүртээмжтэй хүргэж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгон ашиглах боломжийг нэмэгдүүлэх.
Иргэдэд ойлгомжтой, найдвартай, практикт хэрэглэх боломжтой санхүүгийн мэдээлэл, зөвлөмж, сургалтын материалыг цахим орчинд хүргэх.
Бидний хүлээж буй үр дүн
Санхүүгийн боловсролыг системтэйгээр хөгжүүлснээр иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадвар болон зөв шийдвэр гаргах чадамж дээшилж, улмаар:
Бид хэнтэй хамтран ажилладаг вэ?
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь зөвхөн нэг байгууллагын үйл ажиллагаа бус төр, хувийн хэвшил, санхүүгийн салбар, боловсрол, олон улсын болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний хэмжээний зорилт юм.
Тиймээс бид холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн боловсролыг иргэн бүрд хүртээмжтэй хүргэхийг зорьж байна.




Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар 15160,
Бага тойруу 3
Утас: 976-11-311240
Факс: 976-11-311471
И-мэйл: edu@mongolbank.mn